СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-03

ВИДЕО: Спорт таны амралтанд: Таеквондо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

. Энэ нь эрхэм үзэгч та бүхэнд аливаа спортын шинэчилсэн дүрмийг ойлгох мэдлэгт тань нэмэр болно хэмээн найдаж байна. 

Эхний цувралаараа Олимпийн төрөлт Таеквондогийн спортын шинэчилсэн дүрмийг хүргэж байна. 

Таеквондо гэж ву вэ?

. Мөн Хойд Солонгос улсаас гаралтай Олон улсын таеквондо /International Taekwondo/ гэж байдаг байна.  

Таеквондо нь Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм. Таеквондо гэдэг үгийг утгачилбал: “тае-хөлөөр өшиглөх, квон-гараар цохих, до- арга зүй, урлаг “ гэсэн утгын агуулдаг. Тиймээс хөл гарын урлаг буюу цохих өшиглөх арга зүй, урлаг гэж тайлбарлаж болно. Таеквондогийн спортод тулаан болон пумзэ буюу тоот дасгал, хатуу биет, үзүүлэх тоглолт гэх мэт олон төрөлд ангилагдах ба Олимпийн их наадмын хөтөлбөрт орсон нь одоогоор тулааны төрөл юм.

1980 онд Таеквондо нь олон улсын олимпийн хорооны албан ёсны зөвшөөрлийг авч, 1988 онд Сөүлийн 24 дүгээр олимпийн наадамд үзүүлэх тоглолтоор, 1992, 1996 оны олимпийн наадамд туршилтаар оролцож, 2000 оны Сиднейн олимпийн наадмаас эхлэн Олимпийн их наадмын албан ёсны төрлөөр оролцсоноор дэлхийн хэмжээний спортын төрөл болон улам хурдацтай хөгжсөөр байна.

Монгол улсад Таеквондогийн спорт нь 1991 онд анх Монголын Таеквондогийн Холбоо үүсгэн байгуулагдснаар хөгжиж эхэлсэн бөгөөд өдгөө хот, хөдөөгийн 56 клубт нийт 4000 гаруй хүүхэд тогмол хичээллэж байна.

Доорх бичлэгт Таеквондогийн спортод оноо өгөлт болон шүүлтийг системийг бодит жишээн дээр тайлбарласан байна.

Таеквондогийн тулааны хувьд цээжний, толгойн, хөлийн бүх хамгаалалтууд нь цахим системээр тоноглогдсон байдаг тул онооны систем нь мөн цахимаар тооцогддог юм. Энэ нь уг спортыг 2008 оны Бээжингийн Олимпийн их наадмын хамгийн шудрага шүүлттэй спортын төрлөөр сонгогдоход нөлөөлсөн бизээ. 

Дүрмийн өөрчлөлт:

Оноог дараах байдлаар өгөх юм:
Цээжний хамгаалалтанд оновчтой цохилт /гар/ - 1 оноо
Цээжний хамгаалалтанд оновчтой өшиглөлт - 2 оноо
Цээжний хамгаалалтанд эргэлттэй өшиглөлт - 4 оноо
Толгойны хамгаалалтанд өшиглөлт - 3 оноо
Толгойны хамгаалалтанд эргэлттэй өшиглөлт - 5 оноо

Дэвжээний гадна 1 хөл гишгэхэд шууд торгууль буюу өрсөлдөгч тамирчинд 1 оноо. 
Оноо тэнцсэн тохиолдолд Алтан оноо бус "Алтан үе" сунгахаар болсон байна. Магадгүй энэ нь хамгийн чухал шинэчлэл байж болох юм. Алтан үе дээр 1 биш 2 оноо авсан тохиолдолд ялалтыг өгөхөөр өөрчилсөн байна. Жишээлбэл гарын оноог 2 удаа авч байж ялалт авах боломжтой гэсэн үг юм.
Тулааны үеүүд болон нэг үеийн үргэлжлэх хугацааг дараах сонголтуудтай хийж болохоор болжээ. Үүнд:
- 1мин * 3 үе,
- 1мин30сек * 3 үе,
- 2мин * 2 үе,
- 5мин * 1 үе

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.