СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-01

ЧУУЛГАН: Х.Баттулга: Өрийг өрөөр дардаг байдлаа Засгийн газар зогсоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр өглөө 09:00 цагаас нээлтээ хийлээ

Чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна гэсэн саналууд гарсан. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор 6 заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална" гэлээ.

Сурталчилгаа
  • 2020-10-01 09:40

    Намын бүлгүүд хуралдаж эхэллээ

    УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаа дууслаа. Үргэлжлүүлээд намын бүлгүүд, байнгын хороод хуралдаж эхэлнэ. 

    • Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    • Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдана. 

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

    2020-10-01 09:30

    Х.Баттулга: Өрийг өрөөр дардаг байдлаа Засгийн газар зогсоо

    УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийт гишүүдэд хандаж үг хэлж байна. Тэрбээр "Засгийн газар тусламж зээлд найдсан байдалтай сууж байна. Төсвийн зардлыг танаж, алдагдалгүй төсөв баталсан бол нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан. Үнэхээр харамсаж байна. 2019 оны төсөв 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдаж, төсвийн тухай хуулиудыг илэрхий зөрчсөн. УИХ-ын гишүүдийн тойрог бүрт 5-8 тэрбум төгрөг үрэлгэн зарж, гадаад валютын өрөө дараагүй. Өрийг өрөөр дарж сайрхдаг байдлаа нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй. Би хориг тавьсан ч УИХ хэрэгсээгүй" гэлээ. Ерөнхийлөгчийн үгийг бүрэн эхээр нь уншихийг хүсвэл энд дарна уу.

  • 2020-10-01 09:30

    2020-10-01 09:40

    Намын бүлгүүд хуралдаж эхэллээ

    УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаа дууслаа. Үргэлжлүүлээд намын бүлгүүд, байнгын хороод хуралдаж эхэлнэ. 

    • Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    • Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдана. 

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.