Баянбүрдийн замын ажил яагаад удаашралтай байгаа болоод удааширсан шалтгаан нь шугам хоолойгоо буруу сонгосноос болсон уу гэдгийг бид Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индрагаас тодруулсан.
Түүний дараа ажил гүйцэтгэж байгаа газар дээрээс нь шууд мэдээлэл авлаа. Баянбүрдийн авто зам доогуурх шугам, хоолой солих ажлыг "Грийн ресурс" гэдэг компани хариуцаж байгаа бөгөөд энэ сарын 31-нд буюу өнөөдөр хүлээлгэж өгөх байсан ч ажил нь дуусаагүй байна.
Бороо, ус зогсвол ойрын гурав хоногтоо багтааж Баянбүрдийн замын шугам, хоолой тавих ажлыг дуусгана гэдгээ онцоллоо.
Уг замын доор шугам хоолойг шинээр тавьж байгаа бөгөөд нийт 5км гаруй замд хийгдэх ажээ. Тасганы Овооноос Дарь-Эхийн уулзвар хүртэлх шугам хоолой солих ажлыг цаад талын хугацаа нь 11 сард багтааж дуусгахаар төлөвлөсөн байна. Гэвч ажил удаашралтай байгаагаас замын хойд талаар үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, алдагдал хүлээж эхэлсэн байна.
Харин буруу хоолой авчирсан гэх мэдээллийг гүйцэтгэгч компанийн зүгээс үгүйсгэж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.