Өнгөрсөн зун 7-р сарын 27-нд эхэлсэн Дарь-Эхийн 2,2км замын бүтээн байгуулалт өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Үүнээс болж авто замын түгжрэл нэмэгдэж, иргэдэд хүндрэл үүсгээд байна. Уг замыг 9-р сарын нэгнээс өмнө хүлээлгэж өгөх ёстой ч хөрсний тооцооллоо буруу хийснээс үүдэн уг зам гацсан байна.
Мөн 7-р сарын 13-нд эхэлсэн Баянбүрдийн замын шугам хоолой засах ажил ч дусаагүй байна. Уг замын ажил гацсан нь шугам хоолойгоо буруу тааруулснаас үүдсэн гэх мэдээлэл байна.
Дээрх замуудын талаар Нийслэлийн АЗХГ-ын дарга б.Индрагаас тодрууллаа.
НАЗХГ-ын дарга Б.Индра:
"Дарь-Эхийн барилгын ажил түлхүүр гардуулах явцад байсан. Өнгөрсөн онд тухайн бүсэд борооны ус зайлуулах шугам сүлжээг улсын төсөвт тавиад, бид улсын төсөвтэй давхцуулахгүйн тулд зөвхөн замынхаа төсвийг тавьсан байсан. Гэтэл 20 онд улсын төсөв татагдсан учир бид борооны ус зайлуулах хоолойг шийдэж өгсөн. Тус газар шаварлаг хөрстэй тул суулт өгч насжилтгүй зам болох эрсдэлтэй учир суурийг солих асуудал дээр тодорхой хэмжээний хугацаа алдсан байгаа. Дарь-Эхийн зам өнөөдрийн байдлаар хучилтаа хийгээд нээсэн байх ёстой ч үргэлжилсэн борооны улмаас ажлыг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрлээ. Хөрсний шинжилгээ хийхэд 400 орчим метр газар сул хөрстэй гэж гарсан тул суурийн солихоос өөр араггүй нөхцөл байдал үүссэн. Одоогоор суурийн солиод дууссан. 500-600 орчим метр хучилтын ажил хийгдсэн байгаа.
Дарь-Эхийн бүсийн айл өрхүүдэд хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, хүлээцтэй хандаарай хэмээн хүсэлт тавьж байна.
-Баянбүрдийн зам засварын ажил нэлээн удаж байна. Уг замын ажил гацсан нь шугам хоолойгоо буруу тааруулснаас үүдсэн гэх мэдээлэл байна?
Баянбүрдийн аюулгүйн тойргийн зам засварын ажил авто замаас хийгдэж буй ажил биш. Яамнаас дулааны цэвэр, бохирын шугам өргөтгөх ажлууд жил болгон хийгддэг. Бид тухайн замын ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэхийг шаардсаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.