Снукер биллиардын ахмадын ДАШТ-2020

Сурталчилгаа
Снукер биллиардын ахмадын ДАШТ-2020

 

1991 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн снукер биллиардын ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 40-өөс дээш насны 16 тамирчин оролцож эхэлсэн түүхтэй. Гэвч хэсэг завсарлаад 2010 оноос жил бүр тогтмол зохион байгуулагддаг уламжлалт тэмцээн болжээ. 

Өнгөрөгч хугацаанд домог тамирчин Жимми Вайт энэхүү ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн байдаг ба энэ жил 58 насандаа тэрээр дахин өрсөлдөж байгаа юм. 

Энэ жилийн тухайд дөрвөн дэлхийн аварга оролцож байгаа ба 1985 оны дэлхийн аварга Деннис Тейлор, 1986 оны дэлхийн аварга Жое Жонсон, 1997 оны дэлхийн аварга Кен Дохерти, дэлхийн долоон удаагийн аварга домогт Стефен Хенри нар оролцож байна. Деннис Тейлорын хувьд энэ жил 71 настай ба энэ удаагийн ДАШТ-д оролцож буй хамгийн ахмад тамирчнаар нэрлэгдэж байна. 

Тэмцээний оноолт

Өчигдөр тэмцээний эхний өдөр Жимми Вайт эхний тоглолтоо Жое Жонсонтой хийж 4:1 харьцаагаар хожлоо. Тэрээр мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-д зургаан удаа финалдсан ч нэг ч удаа түрүүлж байгаагүй юм. Сонирхуулах үүднээс түүний шилдэг цохилтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. 

Өнөөдөр дэлхийн долоон удаагийн аварга домогт Стефен Хенри эхний тоглолтоо хийх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0