Р.О.Сулливан зургаа дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Сурталчилгаа
Р.О.Сулливан зургаа дахь удаагаа дэлхийн аварга боллоо

 

 

Тоглолт бүр дуулиан, шуугиантай явагдсаар шөвгийн дөрөвт дэлхийн таван удаагийн аварга Ронни О Сулливан болон дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби нар 30 дахь удаагаа хоорондоо таарсан бол Кайрен Вилсон болон Антони Макгилл нар анх удаагаа дэлхийн аваргын хагас шигшээд үлдээд байлаа. Аль аль тоглолт нь шийдвэрлэх 33 дахь өрөг дээрээ шийдэгдсэн тун өрсөлдөөнтэй тоглолтууд байлаа. 

Ронни О Сулливан болон Марк Селби нарын шийдвэрлэх тоглолтууд. 

Кайрен Вилсон болон Антони Макгилл нарын сүүлийн шийдвэрлэх тоглолт:

Ийнхүү шигшээ тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Ронни О Сулливан болон Кайрен Вилсон нар тунан үлдлээ. Тэд өмнө нь зургаан удаа таарч тоглоход дөрвөн удаад нь Ронни хожиж байсан түүхтэй. 

Ронни аваргын хувьд долоон удаа ДАШТ-ий шигшээд үлдэж зургаа дахь удаагаа түрүүллээ. 

  • 2001 оны ДАШТ-д 18-14 харьцаагаар Жон Хиггинсийг хожсон
  • 2004 оны ДАШТ-д 18-8 харьцаагаар Гримм Доттыг хожсон
  • 2008 оны ДАШТ-д 18-8 харьцаагаар Али Картерийг хожсон
  • 2012 оны ДАШТ-д 18-11 харьцаагаар Али Картерийг хожсон
  • 2013 оны ДАШТ-д 18-12 харьцаагаар Бары Хавкинсийг хожсон
  • 2014 оны ДАШТ-д 18-14 харьцаагаар Марк Селбид хожигдсон
  • 2020 оны ДАШТ-д 18-8 харьцаагаар Кайрен Вилсонг хожсон

Шигшээ тоглолтын дараа тэд бие биенийхээ тухай өгүүлэхдээ. Ронни О Сулливан: "Кайрен бол шилдэг тоглогч, тэр үргэлж сайжирч байгаа. Тэр дэлхийн аварга болох нь ердөө цаг хугацааны л асуудал" гэсэн бол Кайрен: "ДАШТ-ийн шигшээд Ронни аваргатай өрсөлдөх нь миний хувьд мөрөөдөл, нэр төрийн хэрэг байлаа".  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0