"Таны заавал сонсох 500 цомог" №229 Aerosmith, ‘Toys in the Attic’
"Таны заавал сонсох 500 цомог" №229 Aerosmith, ‘Toys in the Attic’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Aerosmith, ‘Toys in the Attic’

Гарсан он: 1975 он
Төрөл: Хард рок
Үргэлжлэх хугацаа: 37:08
Лэбэл: Columbia

Америкийн алдарт Aerosmith хамтлагийн "Sweet Emotion", "Walk This Way" зэрэг хит дуунууд бүхий цомог бол 1975 онд гаргасан ‘Toys in the Attic’ цомог юм. Энэхүү цомог нь тус хамтлагийн гурав дахь студийн цомог. ‘Toys in the Attic’ цомог нь Aerosmith хамтлагийн амжилттай цомгуудын нэг бөгөөд зөвхөн Америкт найман сая хувь борлуулагдсан гэсэн тоо бий. 

Өмнөх хоёр цомог болон 1973 оны Aerosmith, 1974 оны Get Your Wings цомгуудаас ялгаатай тал нь бүх дуугаа цоо шинээр цомогтоо зориулан зохиосон байдаг. Ингэж хэлэхийн учир нь өмнөх хоёр цомогт тэдний эртнээс зохиож дуулж байсан дуунуудаас бүтсэн байна. 

Aerosmith хамтлагийн "Dream On", "Toys in the Attic", "Walk This Way" зэрэг гурван дуу Рок энд Роллын алдрын танхимд залагдсан байдаг ба хоёр дуу нь өнөөдөр бидний танилцуулж буй ‘Toys in the Attic’ цомогт багтсан байна. 

Эхний синглээр "Sweet Emotion" дууг цомог худалдаанд гарснаас сарын дараа цацсан байна. "Sweet Emotion" нь хожмоо Aerosmith хамтлагийн нэрийн хуудас болсон дуугаар нэрлэгдэх болсон байдаг. 

Харин хоёр дахь синглээр цацсан "Walk This Way" дууг Aerosmith хамтлагийн карьерийг сэргээхэд гол түлхэц болсон дуу гэж үздэг. "Walk This Way" зохиогдсоноос хойш 10 жилийн дараа хип хоп хамтлаг болох "Run–D.M.C." ковер хийн цацсан нь энэхүү дууг улам бүр алдартай болгохын сацуу реп рок хэмээх шинэ урсгал төрөн гарах эхлэл болжээ. 

"Run–D.M.C."-тэй хамтарсан хувилбар:

‘Toys in the Attic’

А тал: 

1. "Toys in the Attic" 3:07
2. "Uncle Salty" 4:09
3. "Adam's Apple" 4:33
4. "Walk This Way" 3:40
5. "Big Ten Inch Record" 2:16
В тал:
1. "Sweet Emotion" 4:34
2. "No More No More" 4:34
3. "Round and Round" 5:03
4. "You See Me Crying" 5:12

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл