"Таны заавал сонсох 500 цомог" №231 Queen, ‘A Night at the Opera’
"Таны заавал сонсох 500 цомог" №231 Queen, ‘A Night at the Opera’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Queen, ‘A Night at the Opera’

Гарсан он: 1975 он
Төрөл: Прогрессив рок, поп, хард рок
Үргэлжлэх хугацаа: 43:08
Лэбэл: EMI

Английн домогт "Queen" хамтлагийн 1975 онд гаргасан студийн дөрөв дэх ‘A Night at the Opera’ цомог нь тухайн үедээ маш өндөр өртгөөр бүтсэн цомгоор нэрлэгдэж байлаа. Хэдийгээр цомгийн бичлэгийг дөрөвхөн сарын хугацаанд гүйцэтгэсэн ч долоон өөр өөр студид хийсэн байна.

‘A Night at the Opera’ цомог 19 дэх удаагийн Гремми наадмаас гурван ч шагнал хүртэхийн сацуу 2018 онд Греммигийн Алдрын танхимд заларсан байна. 

Цомгийн борлуулалт өндөр байсан нь тэд тус цомгийг бүтээхдээ маш шаргуу ажилласны үр дүн байсан болов уу. Алдарт "Bohemian Rhapsody" дуу нь энэ цомогт багтдаг ба цомог худалдаанд гарахаас нэг сарын өмнө эхний синглээр цацагдсан байна. Дөнгөж нийтэд цацагдсан даруйдаа есөн долоо хоногийн турш Английн хит жагсаалтыг тэргүүлсэн ба 1991 онд Фредди Меркуриг нас барсны дараа дахин таван долоо хоногийн турш хит жагсаалтыг тэргүүлсэн байна. Зөвхөн Англид төдийгүй дэлхий даяар маш олон хувь борлуулагдсан ба "Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай сингл" жагсаалтын тэргүүн эгнээнд бичигддэг ажээ. Одоогоос 40 жилийн өмнө гарч байсан энэхүү дуу одоо ч сонсогчдын сонсох дуртай дууны нэг хэвээр байгаа бөгөөд 2018 оны байдлаар интернетээс "Bohemian Rhapsody" дууг 1.6 тэрбум удаа татаж авсан гэсэн статистик бий. 

‘A Night at the Opera’ цомгийн сингл хэлбэрээр цацсан "You're My Best Friend" дууг тус хамтлагийн аргил гитарчин Жон Дийкон өөрийн эхнэртээ зориулан зохиосон байна. ‘A Night at the Opera’ цомогт маш олон төрөл жанрын дуунууд багтсан байдаг ба "You're My Best Friend" дуу нь цэвэр поп төрлийн дуу юм. 

‘A Night at the Opera’ цомгийг танилцуулж байгаа тохиолдолд нэг дууг дурдалгүй орхиж боломгүй. Энэ бол мэдэж "Love of My Life". Хөгжим судлаачид Фредди Меркуриг энэ дуугаа Дэвид Миннст зориулан бичсэн гэж үздэг ч Фредди хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагүй юм. 

‘A Night at the Opera’

А тал: 

1. "Death on Two Legs (Dedicated to...)" 3:43
2. "Lazing on a Sunday Afternoon" 1:08
3. "I'm in Love with My Car" 3:05
4. "You're My Best Friend" 2:50
5. "'39" 3:30
6. "Sweet Lady" 4:01
7. "Seaside Rendezvous" 2:13

В тал:
1. "The Prophet's Song" 8:21
2. "Love of My Life" 3:38
3. "Good Company" 3:26
4. "Bohemian Rhapsody" 5:55
5. "God Save the Queen" 1:11

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл