"Таны заавал сонсох 500 цомог" №237 The Who, ‘My Generation’
"Таны заавал сонсох 500 цомог" №237 The Who, ‘My Generation’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Who, ‘The Who Sings My Generation’

Гарсан он: 1965 он
Төрөл: Хард рок
Үргэлжлэх хугацаа: 36:13
Лэбэл: Brunswick

Английн домогт "The Who" хамтлаг анхны бие даасан цомгоо Англид 1965 онд "My Generation" нэртэйгээр гаргасан бол Америкт 1966 онд ‘The Who Sings My Generation’ нэртэйгээр гаргасан байна. Англид гаргасан хэвлэлт нь 1980 он гэхэд үндсэндээ зах зээл дээр байхгүй болсон ба 2002 онд дахин стерео хувилбараар гаргасан байдаг. Харин 2008 болон 2012 онд Англид гаргасан анхны моно хувилбарыг Японы зах зээлд зориулан дахин гаргасан байна. 

1967 онд Америкийн алдарт "Esquire" сэтгүүлд "My Generation" цомгийг "Бүх цаг үеийн хамгийн хүнд цомог мэндэллээ" хэмээн тодорхойлж байжээ. 

Цомгийн эхний синглээр цацагдсан "My Generation" дуу нь "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлдэг. Тус дуунд гардаг алдарт ишлэл болох "Би хөгшрөхөөсөө өмнө үхнэ" гэсэн хэсгийг дууны үгийг зохиогч гитарчин Товншенд тайлбарлахдаа "Энд дурдагдаж буй хөгшрөх гэдэг үгийг маш баян болох гэдэг утгаар ойлгох хэрэгтэй" гэсэн байна. 

"My Generation" цомогт багтсан бас нэгэн хит дуу болох "The Kids Are Alright" дуу нь одоо ч сонсогчдын амандаа аялдаг дууны нэг. Энэхүү дуунаас улбаалсан дуунууд хэд хэд төрөн гарсан байдаг. Тухайлбал the Offspring болон Fall Out Boy хамтлагууд "The Kids Aren't Alright" нэртэй дуу гаргасан бол тэр ч бүү хэл "The Kids are Alt-Right", "The Kids Are Insane", "The Kids Are All Wrong", "All the Kids Are Right" гэх нэртэй дуунууд ч гарсан нь бий. 

"My Generation" цомогт багтсан бас нэгэн хөгжилтэй дуу бол "La-La-La-Lies" юм. 

"My Generation"

А тал: 

1. "Out in the Street" 2:31
2. "I Don't Mind" 2:36
3. "The Good's Gone" 4:02
4. "La-La-La-Lies" 2:17
5. "Much Too Much" 2:47
6. "My Generation" 3:18

В тал:

1. "The Kids Are Alright" 3:04
2. "Please, Please, Please" 2:45
3. "It's Not True" 2:31
4. "I'm a Man" 3:21
5. "A Legal Matter" 2:48
6. "The Ox" (instrumental) 3:50 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл