Ж.Хиггинс ДАШТ-д 147 оноо авсан долоо дахь тамирчин боллоо

Сурталчилгаа
Ж.Хиггинс ДАШТ-д 147 оноо авсан долоо дахь тамирчин боллоо

 

Өчигдөр шөвгийн наймд эхний өрсөлдөх эхний тоглогч тодорлоо. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс аваргыг мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-д анхны ялалтаа байгуулаад буй Норвеги тамирчин Курт Мафлин 13:11 харьцаагаар хожлоо. 

Тус тоглолтын 12 дахь өрөгт Жон Хиггинс өөрийн каррьерийнхээ 10 дахь, ДАШТ-д анх удаа снукер биллиардын хамгийн дээд оноо буюу 147 оноог авлаа. Ийнхүү хамгийн дээд оноо авсан түүнд хамгийн дээд оноо шагнал болох 55.000 фунт буюу монгол мөнгөөр 200 орчим сая төгрөгийн шагнал хүртэхээр боллоо. 

1983 оны ДАШТ-д Клифф Торбурн анх удаа 147 оноо авснаас хойш долоон тамирчин 11 удаа энэхүү амжилтыг гаргаад байна. Домогт тамирчин Стефен Хэнри (1995, 2009, 2012), Ронни О Сулливан (1997, 2003, 2008) нар тус бүр гурван удаа 147 оноо авсан байдаг бол бусад таван тамирчин тус бүр нэг удаа авчээ. 

ДАШТ-д 147 оноо авсан аваргуудын жагсаалт:

  • Клифф Торбурн – 1983 World Championship
  • Жимии Вайт – 1992 World Championship
  • Стефен Хэнри – 1995 World Championship
  • Ронни О Сулливан – 1997 World Championship
  • Ронни О Сулливан – 2003 World Championship
  • Марк Виллиамс – 2005 World Championship
  • Ронни О Сулливан – 2008 World Championship
  • Али Картер – 2008 World Championship
  • Стефен Хэнри – 2009 World Championship
  • Стефен Хэнри – 2012 World Championship
  • Жон Хиггинс – 2020 World Championship

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0