"Таны заавал сонсох 500 цомог" №257 Whitney Houston, ‘Whitney Houston’
"Таны заавал сонсох 500 цомог" №257 Whitney Houston, ‘Whitney Houston’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.


 

Whitney Houston, ‘Whitney Houston’

Гарсан он: 1985 он
Төрөл: Поп, R&B
Үргэлжлэх хугацаа: 46:54
Лэбэл: Arista

Бүх цаг үеийн хамгийн олон хувь цомог борлуулсан эмэгтэй дуучин гэсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бичигдсэн дуучин бол дуучин, жүжигчин Уитни Элизабет Хьюстон (1963-2012) юм. Тэрээр карьерийнхаа туршид нийт долоон цомог гаргасан байдаг ба өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан 1985 онд гаргасан түүний анхны цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Нью Йорк хотын шөнийн цэнгээний газар дуулж байсан Хьюстонг продьюсер Клив Девис олж хараад дараачийн супер од болохыг нь мэдэхийн сацуу хамтран ажиллах санал тавьснаар Уитни Хьюстон хэмээх од төрөн гарах эхлэл байжээ. Энэ бол 1983 он байлаа.

Хьюстон анхны цомгоо өөрийнхөө нэрээр гаргасан ба эхэндээ төдийлөн амжилт олоогүй ч цаг хугацаа өнгөрөх тусам хөгжим судлаач, шүүмжлэгч, сонсогчдын анхааралд өртөх болсон байна. 1986 онд буюу ‘Whitney Houston’ цомог гарснаас нэг жилийн дараа тус цомог болон "Saving All My Love for You", "How Will I Know" "Greatest Love of All" гэсэн синглүүд нь Биллбордын жагсаалтыг тэргүүлэх болсон байна.  Мөн түүнчлэн 28 дахь удаагийн Гремми наадмын дөрвөн төрөлд нэр дэвшсэнээс нэг шагнал хүртсэн байдаг. 

Дээр дурдсанчлан цомог эхэндээ амжилт муутай байсан нь продьсерийн сонгосон цомгийн танилцуулга синглүүдийн сонголт буруу байсных болов уу. Хамгийн эхний хоёр сингл болох "Thinking About You", "You Give Good Love" дуунууд төдийлөн сайн байж чадаагүй юм.

Харин цомог гарснаас зургаан сарын дараа цацсан "Saving All My Love for You" дуу жинхэнэ тэсрэлт болж чадсан юм. Энэ л дуугаараа Хьюстон анх удаа Гремми наадмаас шагнал хүртсэн байдаг. Анх энэ удаа Жанет Жексонд зориулагдсан байсан ч тэрээр дуулахаас татгалзсан гэдэг. 

‘Whitney Houston’ цомгийн супер дуунуудын нэг болох "Greatest Love of All" дууг сингл хэлбэрээр цомог гарснаас жилийн дараа цацсан байна. Энэхүү дуу нь Хьюстоны "I Will Always Love You", "I Wanna Dance with Somebody (Who Loves Me)" зэрэг супер хит дуунуудын дараа орохуйц амжилтыг түүнд авч иржээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл