"Таны заавал сонсох 500 цомог" №280 U2, ‘All That You Can’t Leave Behind’
"Таны заавал сонсох 500 цомог" №280 U2, ‘All That You Can’t Leave Behind’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.


 

U2, ‘All That You Can’t Leave Behind’

Гарсан он: 2000 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 49:25
Лэбэл: Island, Interscope

‘All That You Can’t Leave Behind’ бол домогт "U2" хамтлагийн студийн 10 дахь цомог юм. 1997 онд гаргасан алдарт "Pop" цомгийн дараа гаргасан энэхүү цомгийн анхны төлөвлөсөн нэр нь "U2000" байлаа.  

"Beautiful Day", "Walk On", "Elevation", "Stuck in a Moment You Can't Get Out Of" зэрэг супер хит дуунууд бүхий 'All That You Can’t Leave Behind’ цомог 30 гаруй орны хит жагсаалтыг тэргүүлэхийн сацуу 12 сая хувь борлуулагдсан байдаг. Мөн түүнчлэн тус цомог болон дуунууд нь Гремми наадмаас долоон шагнал хүртсэн байна. 

‘All That You Can’t Leave Behind’ цомгийн эхний сингл "Beautiful Day" дуу нь "U2" хамтлагийн нэрийн хуудас болсон дуунуудын нэг болжээ. "Beautiful Day" дуугаараа "U2" хамтлаг 43 дахь удаагийн Гремми наадмаас "Оны шилдэг дуу", "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг рок гүйцэтгэл" зэрэг гурван шагналыг зэрэг хүртсэн байна. 

Цомгийн хоёр дахь синглээр цацсан "Stuck in a Moment You Can't Get Out Of" дууг дуучин Боно амиа хорлон нас барсан найз Майкл Хатченстээ зориулан зохиожээ. 

‘All That You Can’t Leave Behind’ цомгоос 44 дэх удаагийн Гремми наадмаас шагнал хүртсэн бас нэг дуу бол цомгийн гурав дахь сингл "Elevation" юм. Энэхүү дуу зохиогдсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл спортын томоохон арга хэмжээнүүдэд "оноо авалт, ялалтын дуу" болон эгшиглэсээр байна. 

Цомгийн дөрөв дэх сингл "Walk On" мөн л 44 дэх удаагийн Гремми наадмаас шагнал хүртсэн нь анх удаа нэг цомгийн дуунууд жил дараалан шагнал хүртсэн нь энэ байлаа. 

‘All That You Can’t Leave Behind’

1. "Beautiful Day" 4:06
2. "Stuck in a Moment You Can't Get Out Of" 4:32
3. "Elevation" 3:45
4. "Walk On" 4:55
5. "Kite" 4:23
6. "In a Little While" 3:39
7. "Wild Honey" 3:47
8. "Peace on Earth" 4:46
9. "When I Look at the World" 4:15
10. "New York" 5:28
11. "Grace" 5:31 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл