2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Инноваци, Ёс зүй, сахилга хариуцлага, Үйлдвэрлэлийн бодлогын гурваар "цус" сэлбэж, 11 байнгын хороотой болохоор болсон талаар бид мэдээлсэн. Өмнөх парламент найман байнгын хороотой байсан билээ.
МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгээр хэлэлцэж, Байнгын хорооны дарга нарыг тодруулжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ
Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар М.Оюунчимэг
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан
Төсвийн байнгын хорооны даргаар Б.Жавхлан
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн
Хууль зүйн байнгын хорооны даргаар С.Бямбацогт
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар нар ажиллана.
Өнөөдөр үдээс хойш хуралдах УИХ-ын чуулганаар Байнгын хороодын дарга нарыг ёсчилно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яана даа хөөрхийс