УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийнэ
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван байнгын хороо нэмж байгуулах тухай асуудал аж.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.07.09/ хуралдаж, гурван байнгын хороо шинээр нэмж байгуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, "Инновацийн байнгын хороо", "Ёс зүйн байнгын хороо", "Үйлдвэрлэлийн бодлого хариуцсан байнгын хороо" гэсэн гурван байнгын хороо нэмэхээр болсон байна.
Уг нь УИХ-ын дэгийн тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Ёс зүйн дэд хороо байгуулж болно. Уг дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг хариуцна гэх мэт зохицуулалттай байсан аж.
2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент ийнхүү 11 байнгын хороотой болохоор боллоо. Өмнөх парламент найман байнгын хороотой байсан юм
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын санаачилсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн батлах горимын санал дэмжигдлээ. Санал хураалтад 60 гишүүн оролцож 41 нь дэмжсэн аж. Ингэснээр энэ удаагийн парламент 11 байнгын хороотой ажиллах хуулийн боломж бүрдлээ. Одоо УИХ-ын чуулганаар нэмж байгуулагдсан "Инновацийн байнгын хороо", "Ёс зүйн байнгын хороо", "Үйлдвэрлэлийн бодлого хариуцсан байнгын хороо"-ын дарга нарыг томилно
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
3.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/;
4.Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
5.Байнгын хорооны даргыг сонгох тухай;
6.Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
7.Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай;
8.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах;
9.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай;
10.Анхдугаар чуулганы хаалт.

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.