Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 33 дугаар тойргийн тоглолт урьд шөнө Тоттенхам болон Эвертон клубуудын тоглолтоор өндөрлөлөө.
Тус тоглолтын 24 дэх минутад Эвертон багийн Майкл Кийний биенээс гоол орсон ба автогоолоор бүртгэгдлээ. Ийнхүү 1:0 харьцаагаар хожил байгуулснаар Тотенхам клуб 48 оноотойгоор хүснэгтийн найм дугаар байранд эрэмбэлэгдэх боллоо. Харин багийн дасгалжуулагч Жозе Моурино премьер лигийн хүрээнд 200 дахь хожлоо авлаа. Тэр нь автогоол байлаа.