"Таны заавал сонсох 500 цомог" №320 Radiohead, ‘Amnesiac’
"Таны заавал сонсох 500 цомог" №320 Radiohead, ‘Amnesiac’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Radiohead, ‘Amnesiac’

Гарсан он: 2001 он
Төрөл: Экспериментал рок, Электроника, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа: 43:57
Лэбэл: Parlophone, Capitol

Домогт "Radiohead" хамтлагийн студийн тав дахь цомог болох "Amnesiac" цомог нь 2001 онд гарч байжээ. Тус цомогт супер хитүүд болох "Pyramid Song" болон "Knives Out" дуунууд нь багтсан байдаг. "Amnesiac" цомог гарсан даруйдаа Английн UK Albums Chart жагсаалтыг тэргүүлэхийн сацуу Америкийн Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэх болсон юм. 

"Amnesiac" цомог нь "Radiohead" хамтлагийн өмнөх цомог болох алдарт "Kid A" цомог гарснаас хойш ердөө найман сарын дараа гарсан тул хөгжим судлаачид, сонсогчид тус цомгийг "Kid A" цомгийн үргэлжлэл хэмээн үздэг байна. Гэвч "Radiohead" хамтлагийн Том Йорк энэ талаар: "Хөгжмийн найруулга, өгүүлэх санаагаараа тэс өөр бие даасан тусдаа цомгууд" хэмээн тодорхойлсон байна. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "Amnesiac" цомгийн нэрийн хуудас болсон алдарт "Pyramid Song". Энэхүү дууг Том Йорк 1997 онд "OK Computer" цомгоо бичүүлж байх үед зохиосон боловч "OK Computer" цомогтоо оруулалгүйгээр үлдээсэн байдаг. 

Харин "Amnesiac" цомгийн хоёр дахь синглээр "I Might Be Wrong" дууг цацлаа. "Radiohead" хамтлагийнхан "Amnesiac" болон "Kid A" цомгуудын дуунууд бүхий амьд тоглолтын цомгоо 2001 оны 11 сард гаргахдаа  "I Might Be Wrong" дууны нэрээр нэрлэсэн нь бий.   

Энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд "Radiohead" хамтлагаас хамгийн дуртай дуунуудын маань нэг болох "Knives Out" дуу "Amnesiac" цомогт багтсан байдаг. Том Йоркын тодорхойлсноор энэ дуу бол Канибализмын талаар өгүүлдэг байна. 

‘Amnesiac’ 

1. "Packt Like Sardines in a Crushd Tin Box" 4:00
2. "Pyramid Song" 4:49
3. "Pulk/Pull Revolving Doors" 4:07
4. "You and Whose Army?" 3:11
5. "I Might Be Wrong" 4:54
6. "Knives Out" 4:15
7. "Morning Bell/Amnesiac" 3:14
8. "Dollars and Cents" 4:52
9. "Hunting Bears" 2:01
10. "Like Spinning Plates" 3:57
11. "Life in a Glasshouse" 4:34 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл