"Таны заавал сонсох 500 цомог" №342 Depeche Mode, ‘Violator’
"Таны заавал сонсох 500 цомог" №342 Depeche Mode, ‘Violator’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Depeche Mode, ‘Violator’

Гарсан он: 1990 он
Төрөл: Синт поп, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа: 47:02
Лэбэл: Mute

Электроник хөгжмийн домог болсон Депеш Моод хамтлаг одоогоос 40 жилийн өмнө буюу 1980 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тус хамтлагийнхан 1981 онд анхны бие даасан "Speak & Spell" цомгоо гаргаж байсан бол хамгийн сүүлд 2017 онд "Spirit" нэртэй 14 дэх студийн цомгоо гаргасан байна. Дэлхий даяар 100 гаруй сая хувь цомгоо борлуулсан Депеш Моод хамтлагийг хөгжим мэдээ, мэдээллийн алдарт "Q" сэтгүүл "Дэлхий нийтийг өөрчилсөн 50 хамтлаг" жагсаалтад багтаахын сацуу "Бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлч" жагсаалтдаа багтаасан байдаг. 80-аад оны сүүлч 90-ээд оны эхээр Депеш Моод хамтлагийн оргил үе байсан гэхэд болно.

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан тус хамтлагийн долоо дахь буюу 1990 онд гаргасан "Violator" цомгийг танилцуулж байгаадаа баяртай байна. Violator цомог нь Депеш Моод хамтлагийг олон улсад таниулсан цомог хэмээн үнэлэгддэг байна. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэж буй дуу бол цомгийн эхний сингл болох "Personal Jesus". Харин хоёр дахь сингл болох "Enjoy the Silence" дуу нь Англи, АНУ болон Германы хит жагсаалтыг тэргүүлэхийн сацуу ‘Violator’ цомог худалдаанд гарахын өмнө хит болж чадсан нь ‘Violator’ цомгийн борлуулалтад хүчтэй нөлөө үзүүлсэн дуу хэмээн үнэлэгддэг байна. 

‘Violator’ цомгийн гурав дахь сингл болох "Policy of Truth", дөрөв дэх сингл "World in My Eyes" дуунууд нь цомгийн эхний синглтэй харьцуулахад төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй ч яах аргагүй синт поп урсгалын шилдэг бүтээлүүд юм.  

Depeche Mode, ‘Violator’

1. "World in My Eyes" 4:26
2. "Sweetest Perfection" 4:43
3. "Personal Jesus" 4:56
4. "Halo" 4:30
5. "Waiting for the Night" 6:07
6. "Enjoy the Silence" 6:12
7. "Policy of Truth" 4:55
8. "Blue Dress" 5:41
9. "Clean" 5:32

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл