ОХУ Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны түүхэн тэмдэглэлт баярыг 75 дахь жилдээ тэмдэглэж байна. Баярын жагсаалын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, цэрэг эрсийн байгуулсан баатарлаг үйлсийг хэзээд мартаж үл болно хэмээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: "Зөвлөлт холбоот улсын ард иргэдэд Нацизм ямар хор хөнөөл учруулсныг бид үргэлж санах болно. Улаан арми тэднийг зогсоогоогүй бол дэлхийд юу тохиолдох байсныг таашгүй. Олон оронд байгаа Аугаа эх орны дайны ахмад дайчдад гүн талархлаа илэрхийлж байна. Та бүхний баатарлаг үйлсийг хэзээ ч мартахгүй байхын тулд бид чадах бүхнээ хийх болно. Энэ бол бидний хариуцлага юм"
Хэдийгээр коронавирусийн батлагдсан 600,000 орчим тохиолдол илэрсэн ч ОХУ Ялалтын баярын 75 жилийн ойн баярын жагсаалыг зохион байгуулж байна. Цэрэг армийн 13,000 гаруй бие бүрэлдэхүүн оролцож буй баярын жагсаалыг LIVETV.MN шууд дамжуулан хүргэж байна. /Энд дарж үзэх/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бахархах түүхтэй хосгүй эх оронч сэтгэлтэй ард түмэн .