Польш улсад сурч байсан монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад суралцдаг оюутан залуусын тэтгэлгийг Монгол улсын Сангийн яам цаг хугацаанд нь олгохгүй байгаа асуудлаар Польш Улсад суралцсан төгсөгчдийн төлөөлөл маргааш Сангийн яаманд шаардлага хүргүүлэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад зар түгээгээд байсан юм. Тэд шаардлага хүргүүлэхээ больж, хэвлэлийн хурлаа цуцалжээ.
Учир нь, нэгд, талийгаачийн ар гэрээс хүсэлт гаргасан. Хоёрт, хэргийг тус улсын хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Гуравт, тэтгэлэг олгох шаардлага өнөөдөр биелэгдэж, Сангийн яамнаас Польш улсад сурч байгаа оюутнуудын тэтгэлгийн мөнгийг шилжүүлэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.