Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсад суралцаж байсан монгол оюутан өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухай оюутан тус улсын Краков хотод суралцдаг байсан гэх бөгөөд байрлаж байсан дотуур байрныхаа зургаан давхраас үсэрсэн юм.
Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа аж. Урьдчилсан шалгалтаар талийгаач нь 21 настай эрэгтэй бөгөөд тус улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл байна. Мөн гэрээслэлд бичигдсэнээр, тэрбээр энэ шийдвэрийг өөрөө гаргасан хэмээх агуулга бүхий зүйлсийг бичсэн аж.
ГХЯ-ны Консулын газраас тодруулахад “Варшав хотын Элчин сайдын яамнаас бид мэдээлэл авсан. Мэдээллийн дагуу Краков хот дахь өргөмжит консул Ц.Уртнасан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Монгол Улсын иргэн амиа хорлосон гэдэг нь үнэн.
Ар гэрийнхэнтэй нь Консулын газраас өнөөдөр уулзсан. Тэдний зүгээс хүүгээ алдсан даа харамсаж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүг нь буруутгахгүй байхыг хүссэн.
Консулын газраас Польш улсын цагдаагийн байгууллагатай уг хэргийн талаар хамтран ажиллаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Доржийн хувьд "Польшийн цагдаагийн байгууллага энэ хэргийн талаарх тодорхой мэдээллийг бидэнд албан ёсоор өгөөгүй байна. Албан ёсны мэдээлэл хүлээсэн байдалтай байна. Талийгаачийн зүгээс бидэнд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй. Ер нь оюутнууд хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг" гэх хариултыг өгсөн байна.
Польш улсын Краков хотод суралцдаг нэгэн оюутан “Гадуур яриад байгаа шиг тэтгэлгийн мөнгөгүй улмаас амиа хорлосон гэх зүйл байхгүй. Хувь хүний асуудал хүндэтгэх шалтгаантай байсан байх. Тэрийг бүх хүн мэдэх ёсгүй. Энд суралцдаг оюутнуудын хувьд сэтгэл санаа маш хэцүү байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
У МА НИ БАД МИ ХУМ төр хүнээ буруу сонгож явуулж дээ жирийн ардын малчны хүүхэд байсан бол ингэхгүй л байсан даа томчууд дарга нарын хүүхдүүд сэтгэлийн хатгүй дэндүү нялцгараас л энэ тэр төрийн сангийн мөнгөөр чинь томчуудын хүүхэд л сурдаг гээ биз дээ зайлуул юутай ч харамсалтай
ЗӨВ Мнгл нигаагаа явуулсан бол одоо бужигнуулжаагаа шүү.

Mgl ylsiin byryy shde irgedee tataacheeee
Доорх сэтгэгдлүүдийг харахад хүний үхлээр хүртэл даажигнаж коммент бичих ямар хэрэг байна. Хүнд юу ч тохиолдож болно. Хүн бүрийн сэтгэл зүй ижил биш шүү дээ. Зарим хүмүшс дэндүү их тэвчээртэй байхад зарим хүмүүс тэвчээргүй байдаг. Тухайн үеийн сэтгэл зүй нь юунаас болж тогтворгүй байсныг нь мэдэхгүй байж, хүний үхлээр хэн нэгнийг доромжлохоо больцгоо. Ум ма ни бад ми хум
Жирийн малчны хүүхэд аягүй бол боловсон 0 -д хүндэрч мэдэхгүй хөглөх биз. Юун сурар