СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жүжигчин Т.Билэгжаргалд хоёр жил, найман сарын хорих ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт бодистой холбоотой хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд түүнийг гэм буруутай хэмээн үзэж хоёр жил, найман сар, 10 хоногийн хорих ял оноолоо.

Т.Билэгжаргал нь мансуурсан үедээ төрсөн ээжийгээ зодож буй бичлэг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан нь улс орон даяар ихээхэн шүүмжлэл, дуулиан дагуулж байв.

Түүгээр ч зогсохгүй Т.Билэгжаргалд холбогдох гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний хянах үед СЭМҮТ-өөс “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн магадлагаа ирүүлсэн нь олон  нийтийн шүүмжлэлийн бай болсон билээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх СЭМҮТ-өөс ирүүлсэн магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин хянах шаардлагатай үзэж шүүн таслах ажиллагааг хоёр сар хойшлуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Т.Билэгжаргал нь хэрэг хүлээх чадвартай хэмээн гарсан тул хэргийг ийнхүү таслан шийдвэрлэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
4 жилийн өмнө
202.9.46.127

Нийгмийн эмгэнэл/ хар тамхины балаг/нийгэм иргэж бузартсаны гайг манан бүлэглэл ардчилалын гажуудал д хүргэсэн ардчилагчид хариуцоагыг үүрэх ёстой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.