Нийслэлийн прокурорын газраас жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаад, түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан.
Гэвч шүүх хуралдаанд танилцуулсан СЭМҮТ /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж тодорхойлжээ.
Иймээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хар тамхины хамааралтай хүнийг өмөөрөх аргаа олж яадах юм даа