СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг хүртэл дахин сунгах хүсэлтээ илэрхийлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар тавдугаар сарын 31-нд дуусах хөл, хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна.

Мөн УИХ-ын сонгуулийн үеэр дагаж мөрдөх Түр журмын асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийг коронавирусийн үед зохион байгуулахад баримтлах бодлого, мөрдөх дэг журам, ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн хийх гэх мэт багтах юм.
Түүнчлэн коронавирусийн үед сонгууль зохион байгуулахад шаардагдах нэмэлт санхүүжилтийг батлах юм байна.

УОК-ын хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. "Манай улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 батлагдсан тохиолдол байгаагаас 33 иргэнийг эмчилсэн. Нэгдүгээр сарын 6-наас хойш зургаан лабораторид 12550 хүнд шинжилгээ хийгээд байна. Халдвар авсан иргэдийн хувьд 8-64 насныхан байгаагаас ихэнх нь 21-30 насны залуучууд байгаа. Одоогоор манай улс дотооддоо халдвар илрээгүй" хэмээн тодотгон хэлэв. 

Шадар сайд Ө.Энхтүвшин коронавирусийн халдвар гарснаас хойш Улсын онцгой комисс хэрхэн ажилласан талаар тайлан мэдээлэл өглөө.

Улсын онцгой комисс 21 удаа хуралдаж, гуравдугаар сарын 10-наас хойш хөл хорио тогтоосон. Ингээд энэ хугацаанд дараах шийдвэрийг гаргажээ.

-Тусгаарлах хугацааг 21 хоног болгосныг иргэд шүүмжилж байсан. Гэвч одоо ойлгож эхэлсэн. Халдвар 14 дэх хоног дээрээ илэрсэн. Иймээс тусгаарлах хоногийг сунгасан юм.

-Хичээл, сургуулийг есдүгээр сарын 1-нээс оруулахаар болсон

-Коронавируст цар тахлын үед дэлхийн 89 улс хилээ хаагаад байна

-Гадаадын 46 улсаас 11275 хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна

-Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна.

-Эрүүл мэндийн салбарт 200 шахам тэрбум төгрөгийн санхүүжилт оруулсан. 

Монгол улсад 8 удаа эрсдлийн үнэлгээ хийхэд бүгдэд “маш өндөр эрсдэлтэй” гэж гарсан. . Манай улсад дотооддоо халдвар бүртгэгдээгүй ч бид маш өндөр эрсдэлтэй байгаа тул хөл хориог сунгах нь зүйтэй гэж үзэж байна хэмээн Шадар сайд онцлон хэлэв.

 Д.Сарангэрэл: ДЭМБ манай улсын 4000 орчим иргэн өвдөх магадлалтай гэсэн тооцоо хийсэн

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгөв:

Өдөрт 150-200 эмч тусгаарлагдан, өвчтөнүүдтэйгээ хамт ажиллаж байна. .

Бид нийт 8 удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд хүн амын дунд халдвар тарах эрсдэл маш өндөр хэвээр байна. Тоног төхөөрөмж, эм тарианы хангамжид төрөөс ихээхэн анхаарсан. 

ДЭМБ манай улсын 4000 орчим иргэн өвдөх магадлалтай гэсэн тооцоо хийсэн. 

Иймд бид орны тоог нэмэх шаардлагатай. Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдийн хувьд халдвар гарлаа гэхэд бэлэн байдлаа бүрэн хангасан байгаа. Энэ хугацаанд эмч, мэргэжилтнүүдийг сургасан.

Хан-Уул дүүргийн эмнэлэгт 1500 хүртэл тооны ор дэлгэх боломжтой тул 1000 ор шинээр худалдан авах шаардлагатай.

Хүн амын дунд халдвар тархаахгүйн тулд тусгай эмнэлэг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгаа бусад улсад харууллаа.

Түлэнхийн эмнэлгийн барилгын явц 80 хувьтай байна. Хоёр компани барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ч ажил зогссон. Тэд гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Энэ эмнэлэгт суурилуулах багаж хэрэгсэл бэлэн болсон.

Түүнчлэн амны хаалтны үйлдвэр болон шинжилгээний лабораторийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэсэн юм.

Гадаадад байгаа иргэдийн хувьд хамгийн их хүсэж байгаа зүйл бол нутаг руугаа буцах хүсэлт байгаа юм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад байгаа иргэдийн асуудал байгаа. Ялангуяа хамгийн хүнд нөхцөлтэй нь Турк улсад байгаа манай улсын иргэд орлогын ямар ч эх үүсвэргүй байдалд орчхоод байгаа. Гадаадад байгаа иргэдийн хувьд хамгийн их хүсэж байгаа зүйл бол нутаг руугаа буцах хүсэлт байгаа юм. Иймээс гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай нислэг хийж өгөхийг хүсэж байна.

Хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг хэвээр үлдээхийг Сангийн яамнаас хүслээ 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын үйл ажиллагаатай холбоотой дөрвөн асуудалд анхаарлаа хандуулахыг УОК-оос хүслээ.

Нэгдүгээрт: Тавдугаар сарын 12-ноос төгсөх ангийн 25 мянга гаруй хүүхдүүд давтлага хичээл орж байгаа. ЭЕШ-ыг хугацаанд хийхээр албажуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт: ЭЕШ-ын даалгаврыг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай байранд 30 хоног цагдаагийн ажилтны хараа хяналт дор боловсруулдаг. Уг байрыг тусгай хяналтад байлгах.

Гуравдугаарт: Жайкагийн төслийн хүрээнд Япон улсад 69 оюутан суралцаад төгссөн. Гэвч эх орондоо ирж чадахгүй хөл хорионд орчихоод байгаа. Одоогийн байдлаар төслийн сангаас 820 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Түүнчлэн 118 оюутан, багш нар Япон улсад энэ жил суралцах ёстой. Одоогоор цахимаар суралцаж байгаа ч зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд заавал биеэр ирж суралцахыг Японы талаас тавьж байгаа. Иймээс .

Дөрөвдүгээрт: тул нэгэнт БСШУСЯ-ны төсөвт нэгэнт суучихсан урсгал зардлыг хэвээр үлдээж дээрх иргэдийг цалинтай үлдээх хэрэгтэй байна гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т чиглэл өгсөн талаарх мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Uugantuya
4 жилийн өмнө
66.181.161.3

timee hol hoiroogoo suugsan teree tegeed said say togrogoo ogoochee ard irged chini ajilgvi xezvv bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.