Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна.
Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү? Аймаг, нийслэл, сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна.
УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох хэрэгтэй.
Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх түршүүртэй мэдээлэл гарах боллоо. Иргэд ажилгүй болж, гэртээ байснаар архидалт нэмэгдэх болж. Тиймээс гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэгээлэг нэвтрүүлгийг хүргэх хэрэгтэй байна.
Бүх иргэдээ гадаадаас татан авчрах боломж байхгүй. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Улсын онцгой комисс аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа тодорхой үе шаттайгаа гадаадад байгаа иргэдээ татан авч байгаа.
Улсын хилээ нээх асуудлыг зарим иргэд хөндөж ярьж байгаа. Хил нээхгүй ээ. Би ганц зүйлийг хэлж чадна. Энэ бол одоогоор хил нээхгүй. Хэзээ нээхийг би хэлж чадахгүй. Хэзээ нээх вэ гэвэл байдал тайван болсон тэр цагт нээнэ. Хэзээ бид нар өндөржүүлсэн бэлэн байдлаас ангижрах вэ гэвэл энэ коронавирусийг эдгээх увдистай вакцин, эм тариа гарсан үед манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал үгүй болно. Бусад улсынх ч мөн адил байх. Тийм учраас бид нар энэ нөхцөл байдалд дасан зохицож, сэтгэл зүйн хувьд биеэ бэлдэж, ажил төрлөө эмхэлж, цэгцэлж ард иргэдээ амь насыг нь авран хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой гэж үзэж байна.
Энэ цар тахал бол дайн. Бид дайны үед амьдарч байгаа тул зохиомлоор барааны үнийг нэмж байгаа бол хариуцлага тооцох болно.
Төр засгаас гаргасан шийдвэр хүн болгонд таалагдах албагүй. Хүн болгонд таалагдсан шийдвэр гаргахгүй. Иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө гаргаж байгаа шийдвэр гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Гаргасан шийдвэрийг улсын болон ард иргэд ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй.
Мөн дотоодод вирусийн халдвар тархсаныг Засгийн газар нуусан гэх агуулгатай гүтгэлэг тараасан. Үүнийг шалгаж хариуцлага тооцох ёстойг цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа аваарай.
Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн хатуу хариуцлага тооцохыг анхааруулж байна. Төр бол засаглах ёстой. Үүнийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Хэзээ бид нар тайван амьдрах вэ гэвэл коронавирусийн вакцин гарах хүртэл бид нар сахилга хариуцлагатай аж төрөх ёстой” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Oo za za 2jil horiond bh ni dee
Aldsan hoinoo hashigarsnaas odoo changa baih ni zov bhoo...
Чанга байх нь зөв өө! Наадмаа болиулах нь зөв. Амьд байхад дараа жилийн наадмыг үзнэ.
Songuuliig bas boli.UIH-g taraa!!76n lagaag tejeeh husel alga
найдвартай вакцин 2-3 жилийн дараа гарна гээд байдаг...тэгэхлээр өөрөө ямар ч байсан 2-3 жил биднийг хөл хорионд байлгана гэж ойлголоо...чи бага зэрэг боловсролоо дээшлүүлмээр байна..бид ангийн хашаан дотор урд шугаман дээр 2 эгнээ болоод зогсож байгаа цэрэг биш үү...хуулиас ангид эрх мэдэлд хүрэх сонгууль явуулах болохоор мянга мянгаар нь нэг тасалгаагаар цувуулад халдвар тараах эрсдэл бий болгож болдог...22 хүн задгай талбай дээр хөл бөмбөг тоглож болдоггүй ямар сонин шийдвэр гаргадаг юм бэ...наадмаа болиулбал мөн сонгуулиа болиулдаа..
Наадам сонгууль 2 чинь 2 өөр шүү дэ.
Халдварыг алдахгүй барьж байгаа боловч дотооддоо алдаагүй юм чинь онцгой байдлаа бага зэрэг бууруулах нь зөв байх амьдрах хэрэгтэй шүү дээ
Гайгүй сайд байна гэж бодсон чинь арай л муйхар хүн байна
Урд ажиллаж амьдардаг хүмүүс үнэхээр хэцүү бнаа тэнд байгаа орон гэр хувцас хунар гээд яана даа хориогоо арай л хэтрүүлээд байгаан бишүү бидныг тэгээд яаж амьдар гэж бхйгаан бэ?
Хилээ нэгээчээ малнуудаа ядаж эрээнээс хувцас хунар эд хогшлоо авчирмаар бна
Xaxa chinii heden haltar huvtsasiig avchruulhiin tuld hilee neeh ystoi yu
Зөв шийдвэр