Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс алуурчин Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон. Ялтан Б.Махбалд холбогдох хүний амины хэргийг шүүн таслах ажиллагааны явцад тэрбээр талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрт учруулсан хохирлоо нөхөн барагдуулах хүсэлт гаргаж, шүүн таслах ажиллагааг тав хоног хойшлуулсан талаар бид өмнө мэдээлсэн.
Шүүх хурал дууссаны дараа бид талийгаач Т.Гомбосүрэнгийн гэргий У.Өнөрцэцэгтэй утсаар холбогдож Б.Махбал учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг тодруулахад “Хүний амь насыг юугаар ч үнэлэх боломжгүй. Ханийн минь амь насыг хөнөөсөн хохирлыг юугаар нөхөх боломжгүй. Шүүхээс тогтоосон хохирлын зарим хэсгийг өнгөрсөн тав хоногийн хугацаанд Б.Махбал барагдуулсан. Гэхдээ бидний нэхэмжилсэн бусад хохирлыг барагдуулаагүй. Тиймээс иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган хохирлоо нэхэмжилнэ” гэсэн юм.
Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хүнд 13 жилийн хорих ял оноосон нь зөв үү хэмээн түүнээс асуухад “Шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан учраас би нэмж юу хэлэх билээ” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
800 гаруй сая төгрөг нэхсэн гээ биз дээ?