Зам тээврийн, хөгжлийн яамны байранд үйлдсэн хүн амины хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Махбалын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болохоор товлогдсон юм. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол, төлбөр төлөх таван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, дараагийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулжээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын шүүх хурал нийт 11 удаа хойшлоод байна. Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.