Цаг агаарын гамшигт үзэгдэл хаагуур болох талаар ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар Төв, Дундговь аймгийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр хүрч, зарим үед секундэд 34 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна хэмээн өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл цаг агаарын гамшигт үзэгдэл болохтой холбогдуулан Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймагт тавдугаар сарын 15-ны 10 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 8-13 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон орон шуурга шуурна. 12-13 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.