СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-13

ОХУ-аас ирэх иргэдийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ОХУ-ын Буриадад суралцаж буй 200 гаруй Монгол оюутныг маргаашнаас эхлэн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Харин хоёр улсын хилийг түр нээж оюутан сурагчдыг хил нэвтрүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлаар өчигдөр орой Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консулын газар Буриадын Шуурхай штабтай видео хурал хийн тохиролцсон байна.

УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамаааран эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8:00-21:00 цаг, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 8:00-21:00 цагийн хооронд хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин ОХУ-ын Буриадад байрлаж буй бусад иргэд өөрсдийн хувийн унаагаар болон Улаан-Үдийн авто вокзал дээрээс шугамын автобусаар Алтанбулагийн хил хүртэл зорчиж эх орондоо ирэх боломжтой юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.