Цар тахлын халдварын улмаас Улаан талбайн сүрт жагсаал тодорхойгүй хугацаагаар хойшилсон тул оросууд тус өдрийн 19 цагт тагтан дээрээсээ "Ялалтын өдөр" дууг бүх нийтээр дуулахаар болоод байгаа. Үүгээр зогсохгүй "Ялалтын цонхнууд" хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.
Коронавирусийн улмаас Ялалтын баяраар ахмад дайчдынхаа хөрөг, зургийг барин гадуур жагсах боломжгүй болсон ОХУ-ын иргэд тэдний зургийг цонхон дээрээ наан, Гэгээн Жоржийн туузаар чимэглэн, баярын халуун дулаан үгсийг бичин тэмдэглэх гэж байна. Цонхон дээрээ бүхэл бүтэн уран зураг бүтээсэн хүмүүс ч тэдний дунд байна.
“Ялалтын цонхнууд” хэмээх уг хөдөлгөөнд улс орон даяарх гэр бүлүүд идэвхтэй оролцож байна. Агуу их ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн иргэд мөнхийн гал, улаан лиш цэцэг, тогоруу шувууд зэрэг ялалтын бэлэг тэмдгүүдээр цонхоо чимэглэсээр.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АУГАА ОРОСЫН АРД ТҮМЭН АУГАА ТҮҮХЭЭ МАРТАХГҮЙ ... ТА БҮХЭНД ХҮН ЧАНАР БАЙНА ТА БҮХЭНД МЭХИЙН ХҮНДЭТГЭЕ !!! ИЗВИНИТЕ ПОЖАЛУЙСТА ТАК ИМЕННО Я ВАС НИЗКИЙ ПОКЛОНУ !!!