LIVE: Ө.Дүүрэнбаяр хэсгийн аваргын төлөө Р.Силватай барилдана

Сурталчилгаа
LIVE: Ө.Дүүрэнбаяр хэсгийн аваргын төлөө Р.Силватай барилдана

 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр үлдсэн долоон жин буюу эмэгтэйчүүдийн -70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас олимпийн наадмын алт, мөнгөн медальт, МУГТ, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй найман бөх барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн дэлгэрэнгүй оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

  • Хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Японы М.Санширод ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -78 кг жинд О.Мөнхцэцэг ОХУ-ын А.Шмейлевад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Наранжаргал эхний барилдаанаа залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Францын Х.Мелиссатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Голландын М.Ройд нэмэлт цагт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн А хэсэгт барилдсан Н.Дагвасүрэн Францын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна. Харин тус жингийн С хэсэгт О.Ууганбаатар Аргентин улсын бөх М.Томасийг ялж гуравдугаар тойрогт залуучуудын дэлхийн аварга, 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ний мөнгөн медальт Белгийн К.Маттиастай барилдан нэмэлт цагт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Харин гуравдугаар тойрогт Сербийн бөхөд ялагдсанаар тэмцэээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн D хэсгийн аваргын төлөө Ө.Дүүрэнбаяр олимпийн наадмын хошой хүрэл медальт Бразилын Р.Силватай барилдана. Хоёр бөхийн хувьд урьд өмнө нь дөрвөн удаа учраа таарахад бие биенээ тус бүр хоёр удаа ялаад байгаа юм. Энэ удаагийн учраа хайнаа хагалах барилдаан болох юм.

 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0