ОХУ-ын ерөнхийлөгч Влидимир Путин Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин, Сүрэнжавын Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагнал, "Ард түмнүүдийн найрамдлын одон"-гоор шагнах зарлиг гаргасан байна.
Түрүүчийн долоо хоногт ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл ялалтын 75 жилийн ойн медалыг гэрт нь очиж гардуулж өгчээ.
Тэрбээр ард олноо төлөөлөн дэлхийн II дайнд оролцож байсан ЗХУ-ын фронтод монголчуудын бэлгийг хүргэж, тэр цагаас хойш олноо "фронт" хэмээн алдаршсан юм. С.Цэгмид нь 18 насандаа Монгол Улсын анхны сайн малчнаар шалгарч, 1942 онд фронтын элчээр сонгогдсон бөгөөд өдгөө нас сүүдэр 98 хүрч байна.
"Фронтод ард түмний бэлэг хүргэхэд Х.Чойбалсан зэрэг төрийн томчуудтай явж байхдаа 19 настай байлаа” хэмээн өнгөрсөн жилийн манай сайтад хуучилсан түүний яриаг хүргэж байна. /Энд дарж үзнэ үү/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гайхалтай