Өнөөдөр Н.Түвшинбаяр тэргүүтэй манай найман шилдэг жүдоч барилдана
Өнөөдөр Н.Түвшинбаяр тэргүүтэй манай найман шилдэг жүдоч барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр Н.Түвшинбаяр тэргүүтэй манай найман шилдэг жүдоч барилдана

 

Өчигдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдлаа. Эхний өдрийн дараах байдлаар Японы улсын баг тамирчид хоёр алт /эрэгтэйчүүдийн -60 кг жинд Р.Нагаяама, -73 кг жинд С.Хашимото/, хоёр мөнгө /эмэгтэйчүүдийн -48 кг жинд К.Вакана, -63 кг жинд Н.Нами/, гурван хүрэл медаль /эмэгтэйчүүдийн -52 кг жинд А.Шишимэ, -57 кг жинд М.Тамаоки, -63 кг жинд Д.Масако/ хүртсэн амжилтаар их дуулгад оролцож буй 115 орныг медалийн чанараар тэргүүлж байна. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр үлдсэн долоон жингийн барилдаанууд явагдана. Өнөөдөр манай улсаас барилдах найман бөхийнхөө оноолтыг танилцуулж байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Наранжаргал иргэн ирлээ

Энэ жинд 43 жүдоч барилдах ба манай улсаас ази тивийн аварга Ц.Наранжаргал барилдах юм. Тэрээр 2018 онд ДАШТ-д оролцсоноосоо хойш тэмцээнд ороогүй билээ. Өнөөдөр эхний тойрогтоо залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Францын Х.Мелиссатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жингийн оноолт

 

 Эмэгтэйчүүдийн -78 кг жинд хамгийн цөөн буюу 29 жүдоч барилдана

Энэ жинд манай улсаас О.Мөнхцэцэг эхний тойрогт ОХУ-ын Шмелева Антонинатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -78 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81 кг жинд манай улсаас хоёр бөх барилдана

Энэ жинд 70 жүдоч барилдах ба А хэсэгт барилдах Н.Дагвасүрэн эхний тойрогт гоц мөргөн улмаар хоёрдугаар тойрогт Францын Ж.Күэнтинтэй барилдана. Харин С хэсэгт О.Ууганбаатар мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Аргентины М.Томастай барилдана. 

Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн А,B хэсгийн оноолт 

Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн C,D хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана эх орноо төлөөлнө

Энэ жинд 61 жүдоч барилдахаас Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин Г.Алтанбагана эхний тойрогт Францын Л.Тассиертэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -90 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөжээ

Энэ жинд 51 жүдоч барилдаж байгаа ба дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -100 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр барилдана

Энэ жинд 40 жүдоч барилдах ба манай улсаас А хэсэгт олимпийн алт, мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эхний тойрогт Тажикстаны залуу бөхтэй барилдах бол D хэсэгт залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Босни Герцеговиний бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн оноолт

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Onoodor heden tsagaas wee

  2. Иргэн

    Эхлэх болоогүй юм уу ? Өнөөдөр барилдах бөхчүүддээ маш их амжилт хүсье !

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0