"Таны заавал сонсох 500 цомог" №362 ‘Siamese Dream’
"Таны заавал сонсох 500 цомог" №362 ‘Siamese Dream’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Smashing Pumpkins, ‘Siamese Dream’

Гарсан он: 1993 он
Төрөл: Альтернатив рок, Гранж, Альтернатив метал
Үргэлжлэх хугацаа: 62:16
Лэбэл: Virgin

Америкийн Чикагогоос гаралтай альтернатив рок "The Smashing Pumpkins" хамтлаг панк рок суурин дээр готик рок, хэви метал, дрийм поп, писхеделик рок, прогрессив рок гэх мэт хөгжмийн олон төрлийн элементүүдийг нэгтгэсэн шинэ дуугаралттайгаар хөгжмийн ертөнцөд хүчтэй орж ирсэн нь 1988 он байлаа.

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо зориулан тус хамтлагийн шилдэг цомгуудын нэг болох 1993 онд гаргасан ‘Siamese Dream’ цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү цомог нь хамтлагийн хоёр дахь студийн цомог бөгөөд гарсан даруйдаа дэлхий нийтээр зургаан сая гаруй хувь борлуулагдсан бол зөвхөн Америкт дөрвөн сая хувь борлуулагдаж байжээ. Энэхүү амжилт нь тус цомгийг 90-ээд оны шилдэг цомгуудын тоонд зүй ёсоор оруулаад зогсохгүй "The Smashing Pumpkins" хамтлагийн хамгийн шилдэг цомог болохыг баталж буй хэрэг юм. Тэдний анхны цомог "Gish" нэртэйгээр 1991 онд гарсны дараа хөгжим судлаачид "The Smashing Pumpkins" хамтлагийг "Дараагийн Нирвана" хэмээн тодорхойлж байсан нь хамтлагийн нэр хүндийг өсгөж ‘Siamese Dream’ цомгийг хүлээх хүлээлтийг бий болгосон байдаг.

Гэвч хамтлагийнхан маш хүндхэн нөхцөл байдалд цомгоо бичиж дуусгасан болохыг энд дурдах нь зүйтэй. Бөмбөрчин Ж.Чамберлин нь хар тамхинд донтох болж, гитарчин Ж.Иха болон Дарси нарын хайр дурлал бүтэлгүйтэж, гоцлол дуучин Б.Корган нь жин нь нэмэгдсэнээсээ болж сэтгэл зүйн гүн хямдралд орсон чухам тэр цагт бидний өнөөдөр танилцуулж буй ‘Siamese Dream’ цомог бүтсэн байна. 

‘Siamese Dream’ цомог Б.Корганы зохиосон "Today" дуунаас эхлэлтэй ба дөнгөж гэрээ байгуулаад байсан алдарт Virgin лэбэлийнхэнд маш ихээр таалагдсан хэдий ч тэд Б.Корганы сэтгэл зүйн хямрал нь дуунуудад нь хэт нөлөөлөх вий гэдгээс эмээж байжээ.  

Бичлэгийн студийнхэн цомгийн эхний синглээр "Today" дууг сонгосон хэдий ч Б.Корган "Cherub Rock" дууг эхний сингл болох ёстой хэмээн эрс шийдэмгий зүтгэсэн байдаг. Түүний хүслээр болж "Cherub Rock" дуу эхний сингл болж харин алдарт "Today" дууг хоёр дахь синглээр цацсан байдаг. 

‘Siamese Dream’

1. "Cherub Rock" 4:58
2. "Quiet" 3:41
3. "Today" 3:19
4. "Hummer" 6:57
5. "Rocket" 4:06
6. "Disarm" 3:17
7. "Soma" Corgan, James Iha 6:39
8. "Geek U.S.A." 5:13
9. "Mayonaise" Corgan, Iha 5:50
10. "Spaceboy" 4:28
11. "Silverfuck" 8:43
12. "Sweet Sweet" 1:38
13. "Luna" 3:20 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл