www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Arctic Monkeys, ‘Whatever People Say I Am, That’s What I’m Not’
Гарсан он: 2006 он
Төрөл: Инди рок, Пост панк, панк рок
Үргэлжлэх хугацаа: 40:56
Лэбэл: Domino Records
2002 онд хэсэг залуус нэгдэн пост панк болон гараж рок урсгалын арай дуугаралт гаргах болсон нь "Arctic Monkeys" хамтлагийн эхлэл байлаа. Тэд 2006 онд анхны цомгоо гаргасан нь өнөөдөр бидний танилцуулах гэж буй ‘Whatever People Say I Am, That’s What I’m Not’ цомог юм. Тус цомог нь Британийн хөгжмийн түүхэн дэх хамгийн хурдан хугацаанд борлуулагдсан дебют цомог болсон байна.
Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол цомгийн эхний сингл болох "I Bet You Look Good On The Dancefloor" юм. Энэ дуу нь цомог гарахаас гурван сарын өмнө сингл хэлбэрээр гарсан тул сонсогчдын дунд ‘Whatever People Say I Am, That’s What I’m Not’ цомгийн хүлээлтийг үүсгэсэн байдаг. Мөн түүнчлэн "I Bet You Look Good On The Dancefloor" дууг Лондон-2012 олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд дуулсныг хөгжим сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.
Харин цомгийн хоёр дахь сингл "When The Sun Goes Down" дуу нь Шеффиелд хотын гудамжин дахь бие үнэлэлтийн тухай өгүүлдэг байна.
‘Whatever People Say I Am, That’s What I’m Not’
1. "The View from the Afternoon" 3:38
2. "I Bet You Look Good on the Dancefloor" 2:53
3. "Fake Tales of San Francisco" 2:57
4. "Dancing Shoes" 2:21
5. "You Probably Couldn't See for the Lights but You Were Staring Straight at Me" 2:10
6. "Still Take You Home" 2:53
7. "Riot Van" 2:14
8. "Red Light Indicates Doors Are Secured" 2:23
9. "Mardy Bum" 2:55
10. "Perhaps Vampires Is a Bit Strong But..." 4:28
11. "When the Sun Goes Down" 3:20
12. "From the Ritz to the Rubble" 3:13
13. "A Certain Romance" 5:31