"Таны заавал сонсох 500 цомог" №441 Suicide, ‘Suicide’
"Таны заавал сонсох 500 цомог" №441 Suicide, ‘Suicide’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Suicide, ‘Suicide’

Гарсан он: 1977 он
Төрөл: Синт панк, электроник рок
Үргэлжлэх хугацаа:32:07
Лэбэл: Red Star

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо нэгэн сонирхолтой хамтлаг болох "Suicide" хамтлагийн анхны цомгийн танилцуулахаар бэлтгэлээ. Тус хамтлаг 1970 оноос 2016 оныг хүртэл 50 орчим жилийн турш уран бүтээлээ туурвисан хамтлаг юм. "Suicide" хамтлаг нь 1970 онд Панк хөгжим гэсэн хэллэгийг хэрэглэх болсон анхны хамтлаг гэдгээрээ алдартай. Тэд зөвхөн Панк хэмээх урсгалын анхдагч биш бөгөөд пост панк, синтпоп гэх мэт олон хөгжмийн урсгал, чиглэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн хөгжим судлаачид үздэг байна. Магадгүй нийгмийн мааст зориулсан хөгжим хийдэггүй байснаараа төдийлөн дэлхий даяар өргөн хүрээтэй алдаршаагүй ч алдарт Роллинг Стоунс сэтгүүлийн тодорхойлсноор 1980-аас 1990 оны техно, электроник хөгжмийн хөгжилд үнэлж баршгүй чухал нөлөө үзүүлсэн хамтлаг хэмээн тэднийг тодорхойлсон нь бий. 

Suicide хамтлаг 1977 онд өөрсдийн хамтлагийн нэрээр анхны цомгоо гаргасан ба цомгийн бичлэгээ ердөө дөрөвхөн хоногийн дотор бичиж дуусгасан байна. ‘Suicide’ цомог Их Британид алдаршиж чадсан ч Америкт төдийлөн "газар авч" чадаагүй гэдэг. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүст уг цомог хөгжим сонирхогч нарт таалагдах болж Pitchfork сэтгүүлээс "1970-аад оны хамгийн том цомгуудын нэг" хэмээн үнэлж, Роллинг Стоунс сэтгүүл "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтдаа багтааснаас гадна "Үхэхээсээ өмнө амжих сонсох ёстой 1001 цомог" жагсаалтад ч багтсан цомог юм. 

Цомгийн эхний "Cheere" синглээр тэд олон нийттэй мэндчилсэн байна.  

"Suicide" цомгийн А талын хамгийн эхний дуу болох "Ghost Rider" нь Марвелийн комиксоос үүдэлтэй юм. 

Бидний танилцуулах дараагийн "бүтээл" болох "Frankie Teardrop" нь цомгийн В талын эхэнд 10 гаруй минут үргэлжилдэг. Ерөөс Suicide цомгийн дуунуудыг ердийн дуу гэхээсээ бүтээл хэмээн тодорхойлбол оновчтой мэт. 

‘Suicide’

Side one
"Ghost Rider" – 2:34
"Rocket U.S.A." – 4:16
"Cheree" – 3:42
"Johnny" – 2:11
"Girl" – 4:05
Side two
"Frankie Teardrop" – 10:26
"Che" – 4:53 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл