Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ 08:30 цагт Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 04-р сарын 17-нд түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж, шүүх хурлыг өнөөдөр хийхээр товлосон талаар бид өглөө мэдээлсэн.
Түүнийг 2005 онд Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ Монгол улсыг ”хорлон сүйтгэхийг завдсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн байдаг юм.
Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хуралд зайлшгүй байх ёстой гэрчүүд ирээгүй тул 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн ч Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Учир нь түүнийг хавтаст хэргийн материалыг задруулсан гэх үндэслэлээр буруутгасан байна. Тэрээр хэргийн талаарх бүхий л мэдээллийг өөрийн цахим хаяг, хуудсаар болон өдөр тутмын сонинд дэлгэрэнгүй ярьсан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ОРГОЖ ЗУГТААД ОЛДОХГҮЙ БАЙХЫН ХАМТ ЗА ОДОО ИЙМ БОЛЗЛЫГ БҮРЭН ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН ЭТГЭЭД БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ДОО. ХҮМҮҮСИЙГ Ч АЛУУРЧИН ДЭЭРЭМЧИНГЭЭР ИХ ДОРОМЖИЛЖ ГУТААСАН
Ядаж женкогийн идсэн төмөр зам шиг баримт гаргаад ир! Ямар ч баримтгүй хүн хэлмэгдүүлж байгаа хүн л хорлон сүйтгэх ажиллагаа нтр гэдэг юм гаргаж ирж байгаа, бүр аргаа барчих юм аа. Санаа нь цаазын ялыг сэргээгээд гялс цааш нь харуулж амрах санаатай! Монголчууд сохор биш шүү!!! Муу мах импексийн махны машин минь!