Монголын анхны хос пянзыг Дуучин Д.Болд гаргалаа
Монголын анхны хос пянзыг Дуучин Д.Болд гаргалаа

 

Анхны тодотгол дүүрэн пянз гарах нээ. Энэ бол Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын бүхий л хит дуунуудаас бүрдсэн "The Best of Bold" нэртэй хос пянз юм. 

Энэхүү хос пянз нь "шинэ цагийн" монгол уран бүтээлчдийн пянзаар гаргаж буй 12 дахь цомог болж байна. "The Best of Bold" цомгийн онцлох шинжүүдээс дурдвал:

  • Дуучин Д.Болдын 2006 онд гаргасан "Хайрын хүч" цомгоос хойших 12 цомгийнхоо 20 хит дууг багтаасан. 
  • Монголын анхны хос пянз
  • Хавтасны дизайн нь Лентикулар 3D технологи буюу солигддог зурагтайгаар хийгдсэн
  • Бүх дуунуудаа Япон улсад дахин тохиргоо хийлгэсэн юм байна. 
  • Лимитэд эдишн хэлбэрээр дугаарлагдан гарч байгаа бөгөөд авсан хүн бүрд өөрийн гэсэн дугаарлалтыг олгох юм.
  • Пянз 180 граммын тунгалаг винил материалаар хийгдсэн байна. 

"The Best of Bold" Special limited цомог нь ердөө 500 хувь хэвлэгдсэн ба тун удахгүй худалдаанд гарах нээ. Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын хувьд пянз сонирхогчдын бүлэгт "хүчтэй" орж ирж байгаа бөгөөд монголд магадгүй хамгийн анхны бөгөөд цорын ганц, өндөр үнэ бүхий пянз тоглуулагчийн иж бүрдэлтэй болохыг манай сайт өмнө нь "хобби" булангаараа танилцуулж байсан билээ. Түүний пянз тоглуулагчийн иж бүрдлийн талаар ЭНД дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл