"УБ Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байсан иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус эмнэлгийн ажилчдыг нэг, нэгээр нь өрөөнд нь тусгаарласан гэх мэдээлэлд ЭМЯ-наас албан ёсоор хариу тайлбар өглөө.
УБ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80 гаруй насны, хавдрын эмчилгээ хийлгэж байсан иргэн уушигны үрэвсэлтэй байсан учраас хурдавчилсан тестээр оношилсон. Мөн 40 гаруй насны бас нэгэн иргэн амбулаториор уушгины үрэвсэлтэй гэх оноштой үзүүлж явахад нь түргэн оношлуураар шинжлэхэд хариу нь эерэг гарсан байна.
УБ Сонгдо эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байсан өндөр настай хүний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үүдэд зорчсон. Өвөөгөө гуравдугаар сарын 20-нд эргэсэн, мөн өөрөө уушги нь сүүдэртэй харагдаж байсан учраас сэжигтэй тохиолдол байж магадгүй гэж үзэн шинжилгээ авчээ.
Тухайн өвгөнийг эмнэлэгт тусад нь тусгаарлан бүрэн шинжилгээ авч байна. Өөрөөр хэлбэл, Сонгдо эмнэлгийг тэр чигээр нь хаасан биш нэг өрөөг бүрэн тусгаарласан. Маргааш албан ёсны шинжилгээний хариу гарна.
Нөгөө иргэний хувьд гадуур эмчилгээтэй байсан тул шууд ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Хурдавчилсан оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа:
-Батлагдсан оношлуур бол PCR-аар явж байгаа. Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. Энэ бол вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юм биш. Вирусийн халдвар аваад цусанд нь үүссэн антителийг илрүүлж байгаа оношлуур. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохиолдлуудаа шинжилгээнд илгээгээд байгаа. Ингээд үзэхээр уг оношлуураар эерэг гарсан тохиолдол одоогоор батлагдаагүй.
Тэгэхээр ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа гэлээ.
Коронавирусийн халдварын тохиолдлыг олон улсад PCR-аар шинжилж, оношилсон үед халдвар авсан гэж үздэг.
Тэгвэл PCR-аар шинжлэхэд коронавирусийн халдвар сөрөг гарсан талаарх ЭМЯ-ны албан ёсны мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
har lalaruu awgai nar tusgaarlaarai gej helcheed yawuulaad bdag malnuud yum daa
юу гэсэн үг вэ. Эерэг гарсан гэчихээд араас нь маргааш албан ёсны хариу гарна чихшиг
Huu yasan be. Zugeer uym uu. Haana hend taraaj yavaa bol oo
Хүний тархийг байнга угааж ярих юм. Угаасаар байгаад дотоодод тархаалаа. УОК, ЗГ маш муу байна. Хороо дүүргийн ажилтнууд болон хил дээр ажиллаж байгаа хүмүүс хариуцлагатай биш.
Энэ яг гөлөг гэдэг чинь өхөөрдсөн үг гэж тайлбарладаг шиг л тайлбар байна даа
Гадуур эмчилгээнд явж байсан бол аймаар асуудал бна даа гадуур аль хэдий таржээ яанаа
tsaana ni xed bgaa buu med. 27 Ulaan ud yvsan um bol yagaad xoriond bxgui bgaa um be
Garsan bol arga hemkeegee sain awaarai garsan ym shig ugui ch ym shig booronhiilj bgaad gaduur bit aldaw daa eyreg garsan gecheed margaash hariu garna gej yu yriad bnaa
Ulan ud yavsiin bol yaharaa tusgaatlaltand oroogui yavj bdagiin yu gesen ch ugiin etsiin etsest yaahaar zarim neg ni ingeed duraaraa orj garaad zarim ni hul horiond orood ch bgan er ni ene ih zavaan zambaraagui bdalaas l bolj dotooddoo taraachlaa taraasanaa ch odoo medehgui l bgan bna utgaa ch bur jinhene utgaaraa aldlaadaa odoo yaana daa
Engeed uuliin ur ni tsaligij bga erh darhtanguud huuli juramgui nuhduudiig bayan hoosnooron ylgalgui avaad yvan gedgiig medej avdaa