Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд 1.9 сая хүн өвчилж, 12 мянган иргэн нас барж, 47 мянган хүн эдгэн эмнэлгээс гарчээ. АНУ, Испани, Итали, Франц, Их Британи, Герман, Туркт идэвхтэй тархсан хэвээрээ байгаа юм.
Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 30 тохиолдол батлагдсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 25 иргэн хэвтэн эмчлүүлж, таван иргэн эмнэлгээс гарсан бол 1693 иргэн тусгаарлалтын байранд ажиглалтанд байна.
Дэлхийд өмнө олон халдварт өвчин гарч байсан бөгөөд коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор шинээр 2774 иргэн өвчилж, 22 хүн нас барсан. Өвчлөлийн 50-60 хувь нь Москва хотоос гарч буй нь өөрийгөө тусгаарлах журмыг зөрчсөнтэй холбоотой гэж үзэв. Түүнчлэн 30 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдаж байгаа тул аль болох гадуур гарахгүй байхыг ОХУ-ын эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа юм.
Хятад улсын хувьд гаднаас ирж байгаа иргэдийг 28 хоног тусгаарлах журам мөрдөхөөр болсон.
Манай улсын хувьд өнөөдрийн хувьд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 24 цагийн дотор зөвлөгөө өгөх 109 утас ажиллуулж байгаа.
УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн бол өнгөрсөн шөнө шинжилгээний хариу сөрөг гарсан. Дээрх хоёр иргэний хувьд харшил халдварын шинж тэмдэг давамгай байсан тул түргэвчилсэн оношлуур дээрх шинж тэмдгийг илрүүлсэн. Ингээд PCR коронавирусийн шинжилгээг хийхэд сөрөг гарсан. Иймд хүн амын дунд коронавирусийн халдвар байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 14-нд УБ Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, нөгөө иргэнийг эмнэлэгт тусгаарласан. Дээрх хоёр иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Түргэвчилсэн оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүй гэдгийг хэлмээр байна. ХӨСҮТ-д нийт 245 хүн тандалт судалгаа эмчилгээ хийгдэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал сайн байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад түргэвчилсэн оношлуур хэрэглэж болно. Тандалт судалгааны шугамаар хэрэглэдэг. Уг оношлуур эерэг, сөрөг гарч болно. Урьд нь ч гэсэн эерэг гарч байгаад дараа нь батлагдсан шинжилгээгээр сөрөг гарсан байдаг.
УБ Сонгдо эмнэлгийн хувьд хэвтэн эмчлүүлж байсан 80 настай өвгөний ач хүүгийн хувьд 45 хоногийн хугацаанд тусгаарлагдсан бөгөөд халдварын нууц үе дууссан гэж үздэг. Түүнчлэн энэ хүнд бас шинжилгээ хийхэд сөрөг гарсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.