Коронавирусийн халдвараас үүдэн халдварын голомт болсон улс орнуудад амьдарч байгаа монголчууд эх орондоо ирэх хүсэлтээ ээлж дараалан илэрхийлсээр байна. Өмнө нь бид АНУ-ын Сайпан арал дээр байгаа иргэдтэй холбогдсон. Энэ удаа бид БНСУ-д суугаа иргэдтэй холбогдлоо.
БНСУ-аас хоёр удаагийн нислэгээр 500 гаруй иргэнээ авчраад байгаа ч цаана нь маш олон иргэн монголдоо ирэх хүсэлтээ илэрхийлсээр байна.
Хамгийн гол нь тэнд байгаа хүмүүс Элчин сайдын яаман дээрээ очихоор өргөдөл гомдлыг нь хүлээж авдаггүй, тодорхой, тоймтой хариу ч өгдөггүй байна. Тиймээс Солонгос дахь иргэд цахимаар нэгдэнхүн нэг бүрчлэн өргөдлөө бичиж, гарын үсгээ цуглуулаад монголд байгаа ар гэрийнхнээрээ дамжуулан Онцгой байдлын газар зэрэг холбогдох газруудад хүргүүлжээ.
БНСУ-д коронавирусийн халдвараас үүдэн гадны иргэдийг ажиллуулахгүй байх журам гаргасан учраас ажил хийх боломжгүй хүмүүс мөнгөгүй болох, өр ширэнд орох тохиолдол ч гарч байгаа ажээ.
Манай улсын 40 мянга орчим иргэн БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг гэсэн судалгаа бий. Мөн маш олон иргэд аяллын гурван сарын визээр БНСУ-ыг зорьж, тэр хугацаандаа ажил хийх тохиолдол ч элбэг байдаг. Гэвч өнөөдөр коронавирусийн халдвараас үүдэн тэнд гацсан иргэд ихэссээр байна.
БНСУ-д өнөөдрийн байдлаар коронавируисийн халдвар авсан хүний тоо 10 148-д хүрч 179 хүн нас бараад байгаа юм.
Цахимаар нэгдсэн иргэдийн өргөдөл, гарын үсэг: