СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Сайпан арал дээр Монгол Улсын 124 иргэн өөрсдийгөө тусгаарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Дэхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд коронавирусийн халдвараас үүдэн хүндхэн нөхцөлд ороод байна. Тийм ч учраас халдвартай бүс нутгуудаас эх орондоо ирэх хүсэлтээ ээлж, дараалан гаргасаар байгаа билээ.

Тэдгээрийн нэг нь АНУ-ын Сайпан арал дээр ажиллаж, амьдарч байгаа 124 монгол иргэн юм. Тэд өнгөрсөн оны 08-р сард “Жунсон констранкшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу Сайпан арал дээр ажил гүйцэтгэхээр ирсэн байна.

Мөн Монгол руу ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ-д ч хандан тусгай үүргийн онгоцоор нутаг руугаа буцах хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг явуулсан байна.

Монголын талаас халдвартай бүсээс ирж байгаа иргэдийг эрүүл байх шаардлага тавьж байгаа учир тэд өчигдрөөс өөрсдийгөө тусгаарлаж эхэлжээ.

Сайпан арал нь АНУ-ын Калифорни мужийн арал бөгөөд АНУ-ын харьяаны боловч Азийн бүс нутагт хамаардаг байна. БНСУ-тай маш ойр учир дээрх иргэд БНСУ-аар дамжаад монгол руугаа явах боломжтой гэж үзэж байгаа юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.