УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өнөөдөр/2020.04.03/ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн 03-р сарын 05-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болж анхан шатны шүүх рүү буцаагдсан юм. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-ийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан... зэрэг үндэслэлээр буруутгаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлж байсан юм.
Түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр прокурор нь Б.Батзоригт оноох хорих ялыг нь тохиролцон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа шүүхэд гаргаад байгаа юм. Харин тэрээр өнөөдөр ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.