СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-03-04

УИХ-ын гишүүн Б.Батзориг оноох ялаа прокурортой тохиролцжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Эх сурвалжуудын мэдээлснээр НПГ-аас Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлж байсан юм. Түүний дараа Харин энэ удаа УИХ-ын гишүүн Б.Батзоригт хоёр дахь удаагаа яллах дүгнэлт үйлдэн хоёрдугаар сарын 28-нд тус шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ яллагдагч болон түүний гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр ЖДҮХС-д учруулсан хохирлыг нь бүрэн төлүүлэхээс гадна ногдуулах байсан хорих ял онооно, гэхдээ хугацааг нь багасгах талаар тохиролцсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх аж. Б.Батзоригийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөг ЖДҮХС-гаас маш бага хувийн хүүтэй шилжүүлсэн хэмээн буруутгасныг уншигчид санаж буй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард явуулсан энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дээрх долоон хүний өмгөөлөгч нар уг хэлэлцүүлгийг хийлгэхээс татгалзаж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Гэвч уг хэргийг хянасан шүүгч Э.Чингис хүсэлтийг тухайн үед хүлээж аваагүй билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Батзоригт холбогдох хэргийг шийдвэрлэснээр УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авч зориулалтын бус зүйлд зарцуулсан хэргийг эцэслэх боломж бүрдэх бололтой.

Г.РАВЖАА

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.