СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: О.Баасанхүү: Жилд 100 сая ам.доллар олдог банкууд эх оронч баймаар байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарч, хэрэглээний зээлийг гурван сарын хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нар 14 хоногийн өмнө мэдэгдэл хийж байсан боловч, бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа. Энэ нь арилжааны банкууд төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 тэрбум төгрөг нэхэж байгаатай холбоотой гэсэн мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа. Тэрээр саяхан Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай энэ асуудлаар уулзсан байна. 

Ун гишүүн О.Баасанхүү: 

-Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байгаа. Өмнө нь би энэ тухай хэлж байсан. Энэ бол ард түмнийг залилсан үйл явдал. Би хүртэл хууртсан. Засгийн шийдвэр үнэгүйдээд байна. 

Зээлтэй 1,2 сая иргэн байгаа гэж үзвэл тэдний 95 хувь нь хүнд гарууд буюу мөнгөтэй, улс төрд нөлөөтэй хүмүүс байгаа. Ерөнхий сайд маань хүртэл 1,9 тэрбум төгрөгийн зээлтэй гээд байгаа шүү дээ. Иймд шүү дээ. Тэд нэг ч гэсэн удаа эх оронч байж, энэ хүүнээсээ татгалзвал, 600 тэрбумаас нь багасах юм биш үү. Банкууд ч гэсэн эх оронч баймаар байна. Нэг банк жилд 100 сая ам.долларын ашиг олдог. Банкууд ч гэсэн ашгаасаа яагаад татгалзаж болдоггүй юм бэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.