СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-30

Нийслэлд тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хотын дарга өнөөдөр шийднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан бөгөөд өнөөдөр дуусгавар болж байгаа юм. 

Захирамжид  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, спорт, соёл урлагийн газар /цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр  зогсоосугай. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн хэрэгжих хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, ресторан, кафег 22 цаг хүртэл ажиллуулах гэж тус тус өөрчилсүгэй. 

Тэгвэл дээрх захирамжийн хэрэгжилтийн талаар болон сунгах эсэхийг Хотын Захирагч С.Амарсайхан цахимаар 12:00 цагт мэдээлэл өгөхдөө шийдэх гэнэ. Уг хурлын үеэр нийслэлийн иргэдээс санал хүсэлтийг нь авч тухай бүрт хариулах ажээ. Энд дарж ямар шийдвэр гарсантай танилцана уу. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.