СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-30

ШУУД: С.Амарсайхан: Ганц бие аавуудын ажлын цагийг хорогдуулж, цалинтай чөлөө олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийхээр болсон.

Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж боломжтой.

Өнөөдөр тус хурлын анхны мэдээллийн цаг болж иргэдээс ирсэн асуултуудад НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хариуллаа.

-Ууланд аялахыг хориглосон хоригоо хэзээ нээх вэ?

-. Хоорондын зай барих арга хэмжээг авна. Харгалзах том хүнтэй хүүхэд багачууд салхилж болно. 

Гол ус гэсэж байгаа тул болгоомжтой аялахыг анхааруулж байна. 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс ихээр цуглах боллоо. Ийм олон хүн цуглуулсан газрыг хаах уу?

-Хөл хорио нийслэлийн хэмжээнд үргэлжилж байгаа учраас эцэг, эхчүүд хариуцлагатай, иргэний үүргээ биелүүлж хамтран ажиллаач. Хүүхдүүдтэйгээ хамт салхилж болно. Тэрнээс өсвөр насны хүүхдүүд хоорондоо зугаалаад байж болохгүй. 

-Фитнессийг нээх үү?

-Нээхээр төлөвлөж байсан. Бээлий, маскаа өмсөөд нэг дор 3-5 хүн цуглахгүйгээр ажиллаж болох тул үе шаттайгаар нээе гэж байсан боловч .

-Дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Иргэдийг хамруулахдаа шинэ арга барил, гарц шийдлээр хамруулна. Өнгөрсөн жилүүдэд олон зуун иргэн орон байргүй үлдсэн гашуун жишээ бий. 690 гаруй иргэнийг хотын зүгээс орон байранд оруулсан. Дахин төлөвлөлтийн ажлыг авсан ч ажлаа хийж чадахгүй хаяад явсан компаниуд их байгаа учраас энэ асуудал дээр болгоомжтой хандах цаг үе иржээ. 

Цаашид дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Гэхдээ түрээсээр өмчилдөг орон сууц, газраа орон сууцаар солих замаар энэ ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх онд Мөрөнгийн даваан дээр 114 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Одоо ганц нэг айлын газар чөлөөлж байр бариулахгүй. Шууд барьсан орон сууцанд оруулах, нэг бол барьсан орон сууцаар газрыг нь чөлөөлүүлэх гэх мэт хэлбэрийг мөрдөнө. 

-Шар усны үерийн аман дээр байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх үү?

-Зөвшөөрөлгүй айлуудыг нүүлгэнэ. Эхнээс нь нүүлгэж эхэлсэн. 

-0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгох ажил үргэлжлэх үү?

-Дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл үргэлжилнэ. Ганц бие аавуудыг нэг цагийн өмнө ажлаасаа тардаг, цалинтай чөлөө олгож эхэлсэн. 

-Хөлбөмбөгийн талбайг нээх үү?

-Олноор хүн цуглуулахыг хориглох шийдвэр хэвээрээ байгаа. Хамт олон найз нөхдөөрөө бужигнаад байж болохгүй. Ээж аавынхаа хяналтад гэр бүлийн хүрээнд тоглож наадаж болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.