Өчигдөр/2020.03.16/Сөүл- Улаанбаатар, Берлин- Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр/2020.03.17/ 10:00 цагаас ШӨХТГ мэдээлэл хийнэ. 11:00 цагаас Улсын онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэр гаргана. Иргэдийн дунд "хөл хориог дахин сунгах болов уу" гэсэн асуулт ихээхэн гараад буй. Тэгвэл онцгой комиссын хурлын дараа уг асуудал тодорхой болно.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар өдөр болгон өгч байгаа мэдээллээ уламжлал ёсоор 11:00 цагт хүргэнэ.
Нийслэлийн онцгой байдлын газар 11:00 цагаас хуралдаж нийслэл хотод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлнэ.
Түүний дараа 12:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газар дээр Шуурхай штаб мэдээлэл хийнэ.
Эрхэм уншигч та бүхэн манай Livetv болон Livetv.mn сайттай хамт байж мэдээллийг цаг тухай бүрт нь албан эх сурвалжаас нь аваарай.