ШУУРХАЙ: 22.50 цагт
Сөүл- Улаанбаатар, Берлин- Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ гэж дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Гэхдээ коронавирусийн халдвар гарсан орноос иргэдээ авчирч байгаа учраас эрсдэл байгаа гэж тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авсан гэлээ.
БНСУ-аас ирсэн хоёр, Францаас ирсэн нэг хүн байгаа бѳгѳѳд Францаас ирсэн иргэний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Тэдгээр иргэдийг онгоцонд суулгахдаа битүүмжилсэн орчинд тусгаарлаж авч ирсэн. Ирэнгүүт нь тусгаарласан учраас ард иргэдийг тайван байхыг зѳвлѳлѳѳ. Дээрх гурван иргэнд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Германаас ирсэн ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарлан арга хэмжээ авсан. Онгоцоор авчирсан бусад иргэдээс ч мѳн шинжилгээ авсан гэлээ.