Нийслэлээс гарах бичиг авах гэсэн хүний хөлд дарагдаад байгаа НОБГ-ын гадаа юу болж байгаа талаар бид сурвалжилж та бүхэнд хүргэсэн. НОБГ-ын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатарын тайлбарыг та бүхэнд хүргэе.
НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар:
-Гуравдугаар сарын 17-ны 07 цаг хүртэл /УОК гуравдугаар сарын 16-ны 07 цаг хүртэл гэж мэдэгдсэн.Сур/ хөл хорио тогтоосон. УОК-ын 10 дугаар хуралдааны тэмдэглэлд ар гэр, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан болон албан томилолтын баримтыг үндэслэж гарах бичиг олгохоор заасан байгаа.
Олгох ажиллагаа удааширч байгаа нь өргөдлийг нягталж байгаатай холбоотой. Иргэд хүлээцтэй хандаж байгаа.
Улаанбаатар хот орчмын Налайх, Био комбинатын иргэдийн хувьд иргэний болон ажлын үнэмлэхээ шалган нэвтрүүлэх пост дээр үзүүлээд нэвтэрч болно.
Нийслэлийг тойрсон 12 постоос тавд нь цагдаагийн нэмэлт хүчээр өндөржүүлэн ажиллаж байна.