СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Монгол Улсад ажиллаж, амьдардаг, Франц улсад зорчоод ирсэн Франц улсын 57 настай иргэнээс урьдчилсан шинжилгээгээр КОВИД-19 илэрсэн нь тогтоогдоод байна. Өнөөдөр 06 цагт Улсын онцгой комисс хуралдан, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар бид мэдээлсэн.

Хэвлэлийн хурлын үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Гуравдугаар сарын 10-ны 07 цагаас 16-ны 07 цаг хүртэл Улаанбаатар болон орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж байгаа"-г мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэл хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн зогсоожээ. Нийслэлийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд хэдэн хүртэл зогсоохыг шийдвэрлэх юм байна. 

Иймд иргэд онцын шаардлагагүй бол хөдөлгөөн хийхгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.